Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалж байсан бүлэг хүмүүсийг барьжээ. Эдгээр этгээдүүдийг шалгаж байгаа бөгөөд шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй аж.  390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсан 17 – 29 настай эдгээр этгээдүүд урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1 – 3 удаагийн ял авч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тохиролцжээ
Next post Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан цэцэг өргөх ёслол боллоо