Дэлхийн уушги шатаж байна.


Амазоны ширэнгэн ойд энэ жил 74,000 галын тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад даруй 2 дахин их тоо юм. Даваа гаригт галын утаа даруй 3500 километрээс цаадах талбайг бүрхжээ. Энэ сарын 15-наас Бразилын нутаг дэвсгэр Амазоны сав газраар нэмээд 9,500 гал шинээр гарч Амазон муж даваа гаригт онцгой байдал зарлаад байна. 2019 он жил жилүүдээс хамгийн их түймэр гарч байгаа жил болж байна, гэтэл он дуусахад бүхэл бүтэн 4 сар дутуу байна. Дэлхийн томоохон ширэнгэн ой болох Амазон нь дэлхийн нүүрстөрөгчийн түвшинг баланслахад голлох үүрэг гүйцэтгэж мод, ургамлууд нь нүүрстөрөгчийг өөртөө шингээж аваад буцаагаад хүчилтөрөгчийг ялгаруулдгаараа онцлог.

Амазоны ширэнгэн ой 2,1 сая хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг болохоор ”дэлхийн уушги” гэж нэрлэгддэг. Амазон нь дангаарааа дэлхийн агаарын урсгалын 20%- ийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Түймэр газар авч 2 сая хавтгай дөрвөлжин талбайг түймрийн утаа бүрхэж, 21 дэх хоног дээрээ түймрийг зогсоох дорвитой арга хэмжээ засгийн газраас аваагүй байгаа нь харамсалтай. Бразилын хиймэл дагуулын судалгаанаас үзэхэд өнгөрсөн сард минут тутамд 3 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ширэнгэн ойн моднууд хөрснөөсөө сугарч, унаж байна. 7-р сард хийсэн судалгаанаас үзэхэд ой мод устаж, үгүйрсэн талбай өнгөрсөн жилтэй харьцуулахад 39%-аар өсчээ.

More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
