Барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү лифтны хонгил руу унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт  барилга дээрээс 17 настай хүү лифтны хонгил руу унаж нас барсан хэрэг тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хүү Сүхбаатар дүүргийн арванхоёрдугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилгад сар гаруй хугацаанд туслахаар ажилласан юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Эрүүл хооллолтын талаарх 5 алдаа
Next post Амазоны ширэнгэн ойд 21 хоногийн турш түймэр гарч байна