Газрын гүнд мөнх цэвдэгт 700-800 жилийн тэртээ хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тосын олдвор монголчуудын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй аж. Энэхүү үнэт олдворуудаас гадна өөр өчнөөн олдворын талаар өнөөдөр Монголын үндэсний музейд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
40 хоногийн турш нойр хоолгүй шахам ажилласан судалгааны багийнхан дээрх ховор олдворуудаас гадна алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулсанаа сэтгүүлчдэд хэлж байлаа.
Алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэг, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл зэргээр олон төрлийн үнэт олдворууд хэдэн зуугаар байгаа бөгөөд бараг л цоо шинэ музей байгуулчихаар хэмжээтэйг сэтгүүлчидтэй уулзахдаа онцолж байсан юм. Ингээд Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
-Гайхалтай олдворууд олджээ, харин олдвор гаргасан булшнууд тоногдсон байсан гэж сонслоо?
–Хэдийгээр ховор олдвор олдсон ч эдгээр олдворыг тонуулчдад тоногдсон булшнаас олсон нь үнэн гэдгийг хэлж байгаадаа харамсаж байна. Хайгуулаа зөвшөөрлөө аваад ажлаа эхлээд бид 40 хоног ямар ч амралтгүй ажилласан. Учир нь бүх булшийг шигших, авран хамгаалах ажиллагааг явуулахад маш их цаг хугацаа орсон ажил байсан. Ингэж ажилласаны үр дүнд энэхүү ховор олдворыг олж чадсанадаа баяртай байна аа.
-Иргэдийн мэдээллээр хайгуулын ажлаа эхлүүлсэн гэж та түрүүн хэлсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Хайгуулын ажил өөрөө олон дүрэм журамд захирагддаг, нарийн ажиллагаа ихтэй. Ийм ажлуудын нэг нь орон нутгийн иргэдтэй уулзаж, мэдээлэл солилцох ярилцлага байдаг. 2016 онд архелогийн судалгааны багийнхан орон нутгийн иргэдтэй ярилцлага хийсэн юм. Тэр ярилцлагын үеэр нутгийн иргэн Баттөмөр гэдэг эгч бидэнд хүмүүс тоносон булшны талаархи мэдээлэл өгсөн. Ингээд бид судалж үзэхэд нийт 100 гаруй булшийг бүгдийг нь тоносон байсан. Тиймээс бид археологийн малтлагыг хийх зөвшөөрөл авч, жилийн дараа малтлагаа эхлүүлсэн. Ингээд өдөр шөнөгүй 40 хоног ажилласанаар судалгааны багийнхан булшны тонуулчид метал хайгчаар илрүүлж чадаагүй 10 гаруй ваарыг олсон.
-Газрын гүнд, мөнх цэвдэгт хадгалагдаж үлдсэн ваартай цагаан идээнүүд гарч ирэхээр маш их гайхсан байх даа?
-Маш гайхалтай олдвор. Монголд бүү хэл дэлхийн түүхэнд ч ховорт шууд тооцогдох гайхамшиг шүү дээ. Цэвдэгт дотор хадгалагдаж үлдсэн дөрвөн ваарны гурав нь өрөм, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Магадгүй, манай баг хугацаа алдсан бол мөнх цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах ч мэдэх байлаа.
-Малтлагаар олдсон олдворуудыг яах бол?
-Малтлага хийж авсан олдворуудад судалгааны ажил хийх маш том ажил хүлээж байна. Заавал хийгдэх шаардлагатай энэ ажлыг манай эрдэмтэд олон улсын байгууллагуудтай хамтран хийхээр ярилцаж байгаа. Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн археологчдод энэхүү үнэт олдворуудыг танилцуулсан. Хамгийн гол нь ийм үнэт өв соёлыг хайрлан хамгаалах ёстой. Түүнээс гадна хамгаалахад зарцуулагдах цаг хугацаа маш чухал байна.
Сэтгүүлч Б.Хонгорзул
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
