Бүгд найрамдах ардчилсан Конго Улс дэлхийн хамгийн ядуу орон. Тус улс ижил төвшний есөн орноо бодвол харьцангуй их буюу 71.7 сая хүн амтай. Энэ нь тухайн улсад хөгжих боломж, нөөц бололцоо байна гэсэн үг. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн судалгаагаар тус улсын ДНБ нь 25 тэрбум ам.доллар аж.
Харин нэг хүнд оногддог ДНБ нь 348 ам.доллар. Тэгвэл дэлхийн хамгийн баян орон Катарт нэг хүнд 103275 ам.долларын ДНБ оногдож байна. Бүгд найрамдах Ардчилсан Конго Улс Бүгд найрамдах Конго Улстай одоог хүртэл дайтсаар байгаа. Хоёр улсын хоорондох Конгын II дайн 1998 онд эхэлсэн.
Уг дайныг “Африкийн дэлхийн дайн” гэж нэрлэх нь ч бий. Учир нь энэ дайнд Африк тивийн есөн орон, 20 орчим зэвсэгт бүлэг оролцсон байна. Хэдийгээр “Африкийн дэлхийн дайн” 2003 онд төгссөн ч Конгын зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.
Ялангуяа тус бүс нутагт хүчингийн хэрэг, бэлгийн дарамт газар авч дэлхийд хамгийн аймшигтай бүс нутаг болоод байна. Хоёр Конгын II дайнд 1998 оноос хойш 5.4 сая хүн амь үрэгдээд буй. Үүгээрээ уг дайн Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн олон хүний аминд хүрсэн дайнаар тодорчээ. Гэхдээ амь үрэгдэгсдийн ихэнх нь дайнаас үүдэлтэй хумхаа, суулгалт, хатгаа өвчин болон хүндхэн байдлаас болж нас барсан байна.
More Stories
Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгарууллаа
Дэлхийн хамгийн царай муутай нохой-2024 тэмцээн боллоо. Жил бүр зохиогддог уг тэмцээн Калифорниа мужийн Петалума хотын Сонома-Марины үзэсгэлэнд саяхан болж,...
ЦУВРАЛ-І: “Зууны зартай ЛУЙВАР” буюу анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэныг Монголчууд Нийлж ЛУЙВАРДСАН нь…
Монголын нэр нөлөө бүхий хүмүүсс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beaudoin/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан...
Сөүл хотод “Монгол-Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулжээ
БНСУ-ын Сөүл хотын Дондэмүн дизайн плазад энэ сарын 24-ний өдөр “Монгол-Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулжээ. Монгол Улсын...
Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс Мөнгөн медаль хүртлээ
Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага...
IELTS-ийн шалгалтын шинэ төв нээгджээ
ШУТИС – ийн Англи хэлний академи нь албан ёсны эрхтэйгээр IELTS /International English Language Testing System/ шалгалтыг 2022 оны 9...
Японы засгийн газар залуусаа архи, согтууруулах ундааг илүү их хэрэглээсэй гэж хүсэж байна
Японы засгийн газарт нэгэн хачирхалтай асуудал тулгараад буй нь залуусын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ хангалттай их биш байгаа явдал...