Экспорт 4,571.5сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8сая ам.доллараар буюу 11.0 хувиар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 334.1 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 51.5сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 45.2 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэж байна.
2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.
Тайлант хугацаанд 11.7 мян.тн адууны мах, 1.0 мян.тн хонь, ямааны мах, 854.9 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.
Экспортын бүтцийг 7-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын
- 84.0 хувь эрдэс бүтээгдэхүүнд,
- 4.3 хувь алт,
- 7.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.
Импорт 3,507.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 сая ам.доллараар буюу 7.4 хувиар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 47.8 сая ам.доллараар, авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 162.2 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 27.9 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.9 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 19.4 сая ам.доллараар тус тус буурчээ.
2019 оны эхний 7 сард 1,045.2 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 157.6 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 693.9 ам.доллар байсан бол 2019 оны эхний 7 сард 594.6 ам.доллар болж 14.3 хувиар буурсан байна.
Дизель түлшний импорт 641.9 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 7 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 651.1 ам.доллар байсан бол энэ онд 622.0 ам.долларт хүрч 29.1 ам.доллар буюу 4.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.5 сая ам.доллараар нэмэгджээ.
Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 688.8 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 162.2 сая ам.доллараар өсчээ.
Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харвал, 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 9 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ.
Тухайлбал, лууван манжингийн импорт 2,032.5 тонноор, сонгино сармисны импорт 10,809.7 тонноор, элсэн чихрийн импорт 14,939.8 тонноор тус тус буурсан байна.
Түүнчлэн цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 887.3 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 1,477.8 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 68.7 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 208.0 ам.доллараар тус тус буурсан байна.
Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 78.2 хувийг эзлэж байна.
Эх сурвалж: ГЕГ
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...