Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татав. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналаа Засгийн газрын хуралд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.

эх сурвалж #Засгийнгазрынхуралдаан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт эхэлнэ
Next post Х.Бадамсүрэн: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Балхашмыс”-ээс 20 сая ам.доллараа аваад дансандаа хийчихсэн