Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 26-ны  21.00 цагийн орчим зарлиг гаргаж,  Ерөнхий шүүгч дөрөв, Улсын дээд шүүхийн шүүгч тав болон бусад найм, нийт 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь багагүй шуугиан тарьсан юм. Ерөнхийлөгч уг зарлигтаа, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй” гэсэн бөгөөд нэр бүхий 17 шүүгчдийн хувьд “Салхитын мөнгөний ордын хэрэгт” орооцолдсон тул ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гэх мэдээллийг ойрын эх сурвалж өгч буй юм.

Зарлигын хавсралтад, Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

  1. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  2. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  3. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  4. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  5. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  7. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  8. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  10. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  11. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  12. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  13. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  14. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  15. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын нэрс дурдагдсан байв.

Дашрамд дурдахад, энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа сөхөж байсан бөгөөд “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан байсан” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Говь-Алтай аймг руу шөнийн нислэг үйлддэг боллоо
Next post ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касай НЭМҮТ-д зочиллоо