– Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа удахгүй дуусна –
Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Д.Эрдэнэбилэгийг “Монгол зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүсийн хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон билээ. Улмаар Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 28-нд гаргасан юм. Харин Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг НПГ-аас уржигдар гаргасныг дээрх шүүх хэлэлцсэн юм.
Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2 дахь хэсэгт заасан “Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон бөгөөд уг нөхцөл байдал арилсан хэмээх прокуроруудын тайлбар, хэрэгт цугласан баримтаар тогтоогдсон гэж үзэн прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсэгт заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн энэ сарын 24-нд суллажээ. Гэхдээ суллагдсан өдрөөсөө эхлэн хилээр гарахыг хязгаарлаж, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Д.Эрдэнэбилэгийг сулласантай зэрэгцээд олны анхаарал татсан өөр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн нэр бүхий байцаагч нар, гүйцэтгэх албаны ажилтан Мөнхгал, Баяраа, ШШГЕГ-ын хэлтсийн дарга асан, хурандаа Ү.Отгонбаяр, тус газрын эрүүгийн төлөөлөгч зэрэг есөн хүнд холбогдох хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэрэг гарсан харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийнхэн хэргийг өчигдөр хүлээн авч, танилцаж эхэлжээ. Дээрх хүмүүс УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдоод буй юм. Тэднийг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байранд байхад нь Б.Амгаланбаатар, “өндөр” Итгэл хэмээх Итгэлтөгс нар зодож, дарамталж байгаа бичлэгийг улстөрчид МҮОНТВ-ээр цацсан билээ. Нийслэлийн Прокурорын газраас дээрх есөн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 251.1 дэх хэсгийн Эрүү шүүлт тулгасан, 133.1-д заасан Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. 2002 оны Эрүүгийн хуульд таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцож байсан бөгөөд ийм гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар хуульчилсан. Шүүх энэ хэрэгтэй танилцаж дуусаад гэм буруутай, эсэхийг хэлэлцэх гэсээр байтал 2020 он гарч, хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болгох магадлалтай юм.
Г.РАВЖАА
More Stories
Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг...
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна....
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 онытөсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид...
Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллийг дэмжих, ирээдүйн аваргуудыг төрүүлэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдийн...
