Энэ жил улсын хэмжээнд 900 км хатуу хучилттай замыг ашиглалтанд оруулна гэж салбарын яамнаас мэдээлж байна.
“2020 он гэхэд нийслэл Улаанбаатар хотыг бүх аймагтай хатуу хучилттэй замаар холбохоор ажиллаж байна. Хэдийгээр төв суурин газруудыг холбох зам тавих нь нэн тэргүүний ажил байгаа ч тавьсан замаа засварлан арчилж, цаашлаад илүү чанартай, олон улсын стандартад нийцсэн зам тавих чухал болоод байна” гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдэж байна.
Одоогийн байдлаар нийтдээ улсын хэмжээнд 1569 км зам тавих, 699 м урт бетон гүүр барих төлөвлөгөөтэй байгаагаас энэ жил 900 км замыг ашиглалтанд оруулж, 500 м гүүрийг тавьж дуусна. Аймаг, орон нутагт замын 108 төсөл хэрэгжиж байгаагаас энэ жил 234 км зам болон 480 м гүүр тавигдана. Энэ жилдээ багтаан баруун бүсийн буюу Говь-Алтай чиглэлийн 126.9 км, Байдраг чиглэлийн зам, мөн Ховд-Баян-Өлгий чиглэлийн, Баян-Өлгийг тойрсон болон Сонгины чиглэлийн замуудыг ашиглалтанд оруулна гэв. Харин Завханы чиглэлийн 67 км, Загастайн замыг ирэх жил хүлээлгэн өгөх аж.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...