Герман улсын Дрезден хотод Монгол Улсын хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнөөдөр ЕБС-ийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ
Next post Ч.Улаан: Хятадад хийсэн айлчлалаар мал амьдаар нь гаргах тухай огт яригдаагүй