Прокурорын мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийг арилгах чиглэлээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээстөлөвлөгөө гарган, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан талаар Нийслэлийн Прокурорын газарт бичгээр хариу ирүүлжээ. Тухайлбал:
Тус хүрээлэнгийн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүний сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцон, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дугаартай даалгавар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 01 дугаартай албан даалгавар болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг 19 аймгийн Шүүхийн шинжилгээний албадын хэмжээнд шалгаж, үүрэг чиглэл өгчээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/35 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний обьектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах шилжүүлэх устгах, журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шинжилгээний дээжийг зориулалтын дагуу хадгалах өрөөг засварлан, дээж түр байршуулах шүүгээ, хөргөгчийн тоог нэмэгдүүлж, зөөврийн хөргөгч шинээр авч суурилуулсан байна.
Зарим аймгийн Шүүхийн шинжилгээний албадыг иж бүрэн компьютер, өнгөт принтерээр хангаж, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, 21 аймгийн шүүхийн шинжилгээний албадыг Шинжилгээ, бүртгэл мэдээлэл лавлагааны цахим програмтай холбон үзлэг, шинжилгээг бүртгэх зэрэг ажлыг эхлүүлсэн байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...