Нэг үгээр хэлбэл, алдарт цагаан тоос бол нэг төрлийн магадгүй хамгийн сайн чанарын элс юм байна. Бид бага насны хүүхдээ нарийн ширхэгтэй элсэн дээр тоглуулдаг, зуны цагт. Тэгвэл цагаан тоос бол хүүхдүүдийн тоглож буй тэр элснээс ч нарийн ширхэгтэй эд гэнэ. Хүдрийн ил уурхайгаас тээвэрлэн Баяжуулах фабрикийн тээрэмд ороод гарч байгаа тэр хаягдал бол элс юм. Өнөөдрийн байдлаар Баяжуулах фабрикт ирсэн 1 тонн шорооны хоёр хувийг нь л баяжмал эзэлдэг. Тэгэхлээр үлдсэн 98 хувь нь хаягдал элс болон энэ далан руу ирдэг. Тэгээд ч Баяжуулах фабрик 24 цагийн тасралтгүй ажиллагаатай гээд бодвол хаягдал элс төдий чинээгээрээ гарна. Тэрхүү элсний хатаж, хуурайшсан хэсгээс цагаан тоос агаарт дэгдэж хэрэг тариад байгаа юм л даа, уг нь. Энэхүү агаарт дэгдсэн тэр цагаан тоос бидний сайн мэдэх хамгийн сайн чанарын дээд гурилнаас ч нарийн ширхэгтэй гээд бод. Мэргэжилтнүүдийн ярианаас харвал энэхүү цагаан тоосны хэмжээ нь 0.074 мм-ийн ширхэгтэй, 0.08 микрон аж. Ийм маш нарийн хэмжээтэй элсийг Ил уурхайгаас тээвэрлэн ирсэн тэрхүү чулуулгаас зэс, молибденийг ялган авдаг ид шидтэй, хүч чадалтай юм байна. Энэ талаас нь харвал цагаан тоосыг ад үзээд баймааргүй ч юм шиг. Баяжмал гарган авсаны дараа гарч буй Хаягдлын аж ахуй руу очдог тэр “түүхий эд” болох элс маань ч мөн ийм ширхэгтэй байдаг тухай Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хэлтсийн мэргэжилтэн Ж.Жавхланбат бидэнд тайлбарласан юм.
Энэхүү хаягдал элс, далангийн хэмжээ, өндөр нь жилээс жилд нэмэгдсээр өнөөдөр 1300 метрт хүрчээ. Өнөөдрийн төлөвлөгөөгөөр элсний хуримтлал бүхий энэ даланг 1320 метр хүртэл ашиглах гэнэ. Ийнхүү далангийн өндөр 20 метрээр нэмэгдэхэд Хаягдлын сан 15-17 жилийн дараа дүүрнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Хаягдлын далан дүүрсэний дараа яах вэ гэдэг асуулт амьдралаас урган гарна. Тэгээд ч үйлдвэрийн нөөцийг дахин 60 жилээр тогтоогоод байгаа учраас дараагийн далан ямар байх нь хамгийн чухал асуудал. Энэ тал дээр үйлдвэрийн удирдлага, Баяжуулах фабрикийнхан гэлтгүй Байгаль орчны хэлтсийнхэн ч одооноос ажиллаж байна. Орос ах нарын байгалийнх нь тогтоцыг ашиглан байгуулсан Хаягдлын далан өнөөдөр Эрдэнэтэд, Монгол улсад цагаан тоосны тухай яриа болж байгаа бол харин дараагийн далан ямар байх тал дээр уурхайчид ажиллаж байна. Тухайлбал, хаягдлыг өтгөрүүлж байгаад дарах, секфионы хаягдлын аж ахуйг бий болгох, тэг дөрвөлжин хэлбэртэй сан байгуулаад тухай бүрт нь хар шороогоор дарах гээд олон төрлийн хаягдлын сангуудаас судалж байгаад нутагшуулах, өөрийн болгох, барьж байгуулах тал дээр судалж байгаа ажээ. Бүр шинээр барих Хаягдлын аж ахуйн ТЭЗҮ-г хийлгэх чиглэлээр технологийн судалгаанаас эхлээд олон ажил хийж байна. Харин тэрхүү шинэ далан өнөөдрийн цагаан тоосны асуудлыг хөндөхгүй энэ талаар хөндөгдөхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Эцэст нь хэлэхэд бидний өмнө нь хэлсэнчлэн Хаягдлын аж ахуй тун удахгүй Бажмалын аж ахуй болох цаг айсуй. Үнэхээр дэлхий тэнхлэгээрээ эргэлдэж байдаг шиг уул уурхайн технологийн дэвшил цаг мөчтэй уралдан шинэчлэгдэж, хөгжиж байна. Тэр хөгжил, дэвшил дунд цагаан тоосыг цагаан алт болгон ашиглах цаг байгаа аж. Хэдэн жилийн өмнө уулнаас буусан ногоон ус үйлдвэрийн хувьд асуудал болж байсан удаатай. Тэрхүү ногоон усыг усан сан байгуулаад хуримтлуулж авдаг. Одоо энэ ногоон уснаас зэс гаргах технологи дэлхийд нэвтэрч тэр бүү хэл “Ган сэнтий” компани эндээс зэс гарган авахаар ажиллаж байгааг үйлдвэрийнхэн дуулгалаа. Тэгэхлээр нэг их удахгүй бидний ад үздэг цагаан тоос барилга, машин механизмын салбарт үнэтэй түүхий эд болох цаг ойрхон байна. Магадгүй цагаан тоосны ирээдүйтэй дүр төрхийг биднээс түрүүлж мэдсэн эрхмүүд “Одоо энэ цагаан тоосыг нь Монголын аюул хэмээн шуугиулж байгаад ямар ч үнээр хамаагүй даруулаад авъя. Түүний дараа энэ цагаан тоосыг чулуу болгоно доо” хэмээн уухилаад байгааг үгүйсгэх аргагүй л юм.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...