Энэ долоо хоногт /2019.05.27-2019.05.31-ний өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1168 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 24 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдэж 16 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба ес нь явган зорчигч хэлбэрээр, хоёр нь зорчигч хэлбэрээр, тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн дөрөв нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хилийн боомтууд амарна
Next post Улсын Их Хурлын дарга “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож үг хэллээ