Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлжээ. Төрийн ордонд яг одоо хуралдаж байгаа Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна.

Мөн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батааг үүрэг ажлаас нь чөлөөлжээ. П.Батаа Төрийн ордны хамгаалалтыг хариуцаж ажиллаж байсан юм. Эдгээр албан тушаалтныг ямар шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Баатар

+ There are no comments

Add yours