87.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ

Гаалийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийт 43 зөрчил илрүүлсэн байна.

Эдгээрээс 39 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний 13 нь татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил байв.

Дээрх зөрчлүүдэд 36.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 87.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.

+ There are no comments

Add yours