Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбай дээр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран “Машинтай жагсаал”-ыг зохион байгуулсан. Энэ үеэр улсын тусгай хамгаалалт Төрийн ордон орчимд гарсан байв. Учир нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид манай улсад ирсэн байсан билээ. Харин олон улсын зочид төлөөлөгчид манай улсын төрийн тэргүүнд жуух бичиг гардуулах ёслол болохын өмнөхөн дээрх төрийн бус байгууллагын хүмүүс Төв талбай дээр жагсаал зохион байгуулах үеэрээ машинаараа урсгал сөрж улмаар тусгай хамгаалалттай бүс рүү нэвтрэхийг завдаж үймээн үүсгэсэн байна.
Энэхүү үймээнийг цагдаагийн байгууллага хүч хэрэглэн таслан зогсоож улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Б.Жагар болон Цэгмид нарыг түр саатуулан байцаалт мэдүүлэг авсан байна.
Жагсаал зохион байгуулагчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгийн газраас зөвшөөрөл хүссэнийг нь олгоогүй бөгөөд тэд ийнхүү зөвшөөрөлгүй байсан аж.
Олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн, улсын тусгай газар руу нэвтрэхийг завдсан хэргээр жагсаалд оролцож байсан нэр бүхий хүмүүсийг мэдүүлэг тайлбар авчээ. Одоогийн байдлаар жагсаал зохион байгуулж, Төв талбай дээр автомашинтай тусгай хамгаалалт руу нэвтрэхийг завдсан хэргээр Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцууллаа
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. Тодруулбал өвлийн амралтыг нэг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...