Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэжид “Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахаар болоход эрдэмтэд судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн 893 мянган га талбайг хамгаалалтад авна уу хэмээн хүсэлтээ өгсөн. Гэтэл 2017 онд байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоохдоо 165 мянган га-г нь гаргачихсан. Одоо тэнд нь уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнээр бол хөлийг нь тайрч хаячихаад хамгаалалтад авлаа гэж байгаа юм. Угтаа бол Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь хамгаалалтад авч байж л, хамгаалсан болно. Одоогоор тэрхүү хилийн заагийн гадна үлдээсэн талбайд “Сауд Гоби Коэл Транс” компанийн эзэмшиж байгаа талбай нь 43 мянган га талбай буюу Улаанбаатар хотоос ес дахин том талбай. Өөрөөр хэлбэл, нэг уурхай Улаанбаатар хотоос ес дахин том талбай эзэмшин, үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.
Өмнөговь аймгийн Гурван тэс сум нь 2.9 сая га талбай нутагтай бөгөөд одоогоор тус суманд 10 уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Харин Зайсан орчимд амьдардаг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг огцрохыг шаардаж байв. Тэд ярихдаа “Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байхад газар нь давхцаагүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцалтай 89 айлыг ч судалж өгөхгүй байна. Сүүлд давхцалгүй бөгөөд гэрчилгээтэй байсан айлын газрыг ч цуцалсан. Иргэд бидэнд хүндэтгэлгүй хандаж байна, асуудлыг шийдэх өгөхөд анхаарал тавьдаггүй, хүлээн авч ч уулзаагүй. Яагаад гэдэг учир шалтгаанаа ч хэлэхгүй байна” гэж байв.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...