Сүхбаатар аймагт угаартсан алба хаагчдыг онгоцоор Цэргийн төв эмнэлэгт авчирчээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагч угаартсан тухай дуудлага уржигдар /2019.05.19/ 11:45 цагт Онцгой байдлын албанд ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь нэг алба хаагч очиход дэд ахлагч 21 настай, эрэгтэй Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай, эрэгтэй Г нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ослын улмаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Улмаар 21 настай Э болон 26 настай Г нарыг Улаанбаатар хотод авчирч эмчлүүлэх зорилгоор өчигдөр /2019.05.20/ Онцгой байдлын ерөнхий газар болон цэргийн төв эмнэлгийн нийт таван алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд нисч 08:44 цагт буужээ. Тэднийг 13.35 цагт Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэж өгсөн байна.

Б.Баатар

+ There are no comments

Add yours