УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Талийгаач Г.Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдлын талаар харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол АН-ын харамсал биш, Монголын ард иргэдийн хувьд золгүй явдал тохиолоо.
Тавдугаар сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй парламентад хамт ажиллаж байсны хувьд, адилхан авто спортоор хичээллэж, энэ спортын холбоотойн хувьд уулзаж, манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Тиймээс хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд байх зүйл байхгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсных нь дараа 19:18 цагт миний бие бүлгийн хуралд орсон.
Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
“БНХАУ-руу айлчлалаар явсан гишүүд өдөр хамт хоол идэх үеэр Ши Жиньпин даргын бэлэг гэж задалсан.
Энэ жил манай спортын холбооны зургаа дахь жил. Тамирчдын цол зэргийн асуудлыг талийгаач Г.Батхүү гишүүнээр ахлуулсан спортын холбоо шийддэг. Манай тамирчдын цол зэргийг шийдэж өгөөч, зургадугаар сарын дундаас эхний тэмцээн болно. Хурлаа хамт хийе гэж ярилцсан. Авто спорт сонирхогч 44,000 хүн байдаг.
Талийгаачийн хувьд жин нэлээн хассан байсан. 2016 оны сонгуулиас хойш таараагүй. Судас нь улайлттай байсан. “Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээж байгаа, яарч байна. Тэмцээнийх нь талаар эргээд утсаар ярья” гээд яаруу гарсан” гэлээ.
Түүнчлэн ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмгэнэл илэрхийлэхээсээ өмнө ийм байдлаар хэвлэлийн хурал хийж байгаадаа хүлцэл өчиж буйгаа хэлэв.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...