Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа Сэтгэл зүйн үйлчилгээний төвтэй хамтран “Сургагч багш” бэлтгэх, мэргэшүүлэх, эрх олгох сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтад нийслэл дэх ШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид болон Баривчлах төв, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын холбогдох албан хаагчид хамрагдаж байгаа аж.

“Сургагч багш” бэлтгэх сургалт нийт дөрвөн хоног зохион байгуулагдана. МУБИС-ийн харьяа Сэтгэл зүйн үйлчилгээний төвөөс мэргэшүүлэх сургалтын хүрээнд алба хаагчдад заах арга зүй, бие хүний сэтгэл зүйн болон насны онцлог, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг хэрхэн зохицуулах зэрэг сэдвээр 32 цаг буюу 2 багц цагийн сургалт явуулж, “Сургагч багш”-ийн гэрчилгээ олгож буйгаараа давуу талтай юм.
Мөн сургалтад хамрагдсан алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх сургалт зохион байгуулах эрхтэй болж буйгаараа онцлогтой хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч өгүүллээ.
С.Санчир
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...