Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.

Б.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалд 6000 хүн оролцов
Next post “Нууц увидас” уламжлалт эмнэлэг хугацаа нь тодорхойгүй эмээр үйлчилдэг байжээ