Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдох болсон хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж уржигдар орой саатуулжээ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн аж. Энэ талаар өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгаж байсан үйлдлийг Улсын ерөнхий прокурор харьяалал тогтоон, өнгөрсөн баасан гарагт Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Улмаар хошууч генерал Б.Хурцыг энэ сарын 23-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түр саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн. Цагдан хорих, эсэхийг шүүх, прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн юм.
Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагаас хандаагүйг эх сурвалжууд батлав. Гэхдээ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийнхнаас авсан мэдээллээр, Б.Хурцыг ганцаарчлан хорьж буй аж. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үйлдэлд холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Итгэлтөгс нарын хүнийг АТГ-т шалгаж байсан билээ. Харин Улсын ерөнхий прокурор шинээр харьяалал тогтоосноор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн нь энэ. Ийнхүү хэрэг шилжиж очихын өмнөх өдөр ЦЕГ-ын удирдлага гэнэт тушаал шийдвэр гаргаж, МБА-ны Тусгай субъектийн, Хүрээлэн буй орчны эсрэг, Онц хүнд, хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга нарыг хооронд нь сэлгэн томилсон нь цаанаа нэг учиртай биз ээ.
Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр, хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих саналаа НПГ-аас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх болжээ. Харин тус шүүхийнхэн өнөөдөр хүсэлтийг нь хүлээн авч хэлэлцэх ч хурал хийх цагийг хараахан товлоогүй байв.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...