Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан
Сүхбаатарын талбайн газар эзэмшигчийн эрхийг цуцалж байна. Тэрбээр “2006 онд төсөл сонгон шалгаруулалтаар “Ю Би констракшн” ХХК Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний зориулалтаар 2.5 гa газрын эрхийг авсан юм билээ. Уг нь хуулиндаа зөвшөөрөл авснаас хойш хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой боловч 2006 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын бусаар ашиглаж байгаад, машины зогсоол барьсан байна. Автомашины зогсоол барьчихаад орлогынхоо 30 хувийг Нийслэлд төвлөрүүлэхээр гэрээнд тусгасан ч өдийг хүртэл нэг ч төгрөгийн орлого төлөөгүй. Та бүхний харж байгаачлан зогсоолд одоо ч машин зогсож байна.
Мөн 2017 онд уг 2.5 га газрыг 9.5 сая ам.доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьсан байсан. Иймд тус аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж байна
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн зүгээс төв талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө хувьчилж, банкны өрөнд тавьчихсан байдаг. Ийм явдлыг таслан зогсооно. Цуцлах болсноо тус компанид мэдэгдсэн. Иймд хуулийн дагуу явагдаж байгаа. Цаашлаад автомашины зогсоол байгаа энэ газарт усан оргилуур барьж, нийслэлчүүдийг амарч зугаалах газартай болгоно ” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...