Шилийн богд ууланд гал тавьсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т орших Шилийн богд ууланд өнгөрсөн Даваа гаригийн 17.20 минутын үед ой хээрийн түймэр гарчээ. Түймэр гарсан газарт ойролцоох жуулчны баазын ажилчид, Шилийн богдын ойролцоох Хилийн цэргийн 0184 дугаар заставын бие бүрэлдэхүүн түймрийг унтрааж цурамд оруулсан байна. Галын улмаас 10 гаруй мянган мод бүрэн шатжээ.

“Хийморио сэргээнэ” хэмээн Шилийн богд ууланд гарсан иргэд түймэр тавьж, улмаар хэргийн газраас зугтаасан байна. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.

+ There are no comments

Add yours