Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе 16-18 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурах төлөвтэй байна. Өчигдөр /2019.04.16/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 24 м/с хүрч шуурсан нь хамгийн хүчтэй салхилсан тохиолдол болжээ. Гэхдээ байшин барилга, айлуудын гэр нурсан гэх мэдээлэл ирээгүй байна. Салхины хүч 28 м/с-ээс илүү нөхцөлд эд хөрөнгөд хохирол учруулах аюултай байдаг гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн хэлэв.
Цаг уурчдын мэдээлснээр дөрөвдүгээр сард хур тунадас багатай, салхи шуурга их, цаг уур тогтворгүй байх аж. Тодруулбал, энэ сарын 18-н хүртэл ихэнх нутгаар агаар тогтуун байх бол 19-нөөс хойш нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай, хур тунадасгүй байх төлөв ажиглагджээ. Ийм нөхцөлд гал түймрийн аюул дэгдэж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймагт гал түймэртэй байгааг тус газраас мэдээлэв. Мөн урд болон хойд хөршид ч бас хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюултай түвшинд байгаа учраас хил дамжин түймэр орж ирэх магадлалтай байгаа аж. Хэдийгээр цаг уурт зориудаар нөлөөлөх ажлыг орон нутагт эхлүүлсэн ч ихэнх нутагт хур тунадас орох магадлал бага, хэзээ орох нь тодорхойгүй байна.
Б.Билэгт
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...