Төв цэвэрлэх байгууламжийн осол болсон газар

Мягмар гарагийн 15.47 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт үйлдвэрийн осол гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавыг нь аварсан байна. Үлдсэн таван хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгаа, удахгүй энгийн тасаг руу шилжүүлэхээр болсныг албаны хүмүүс мэдээлэв. Ажлын хэсгийн урьдчилсан мэдээллээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн” гэжээ.
Ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор яаралтай хэрэгжүүлэх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судлаж арилгах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг чиглэл болгосон байна.
21:05 2019/04/16
21 цагт ослын газар ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Хорт хийнээс болж есөн хүн хордсоны дөрөв нь харамсалтайгаар нас барсан байна. Амиа алдсан иргэд 30-35 насны залуучууд байсан. Үлдсэн таван хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Хоёр метр орчим хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордсон” гэв
Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алджээ. Тодруулбал, энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 15.45 цагийн орчимд бүртгэгджээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн хоёр ажилтан лаг руугаа унасан байна. Тэднийг аврахаар хоёр ажилтан оролдсон ч араас нь унаж, осолджээ. Химийн бодист хордсоны улмаас лаг руугаа унаж, осолдсон гэдэг мэдээлэл байгаа юм. Осол гарсан газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр Онцгой байдлын албаныхан лагд унасан иргэдийн цогцсыг бүгдийг гаргасан байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
