Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, баруун мандал уул, Сайншанд сумын Хамрын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой гэх 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгасан байна.
Аймгийн тусгай хамгаалалтад авсан боловч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй Хатанбулаг сумын Сулин хээр орчмын газар, Хүрээтийн сухай, Монголын хад, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутагт орших Шувуун шанд, Улаанбадрах сумын Цагаан овооны тал, Түймэртийн тал, Мандах сумын Цагаан цав, Иххэт сумын Их бага, эрээний уул, Хатанбулаг сумын Хатны булаг, Алтанширээгийн Сайн ус, Хатанбулаг сумын Толийн булаг, Мандах сумын Өлгий хийд, Иххэт сумын Даргиатын булаг зэрэг 13 газрыг дахин тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргав.
Учир нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг сум, аймгийн түвшинд нэгтгэж, цаашлаад мэдээллийн санг БОАЖЯ, АМХЭГ, ГЗБГЗЗГ-ын мэдээллийн сантай нэгтгэн мэдээллийн зөрчлийг арилгах шаардлага гарсан бөгөөд энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн дээрх газрууд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн давтагдашгүй сонин тогтоцтой, ховор ан амьтан болоод түүх, өв соёлын үнэт зүйлсийг агуулсан тул говийн эко системийг хадгалах, байгалийн болоод түүхийн дурсгалт газрыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага байгааг албаныхан онцолсон юм.
Тухайлбал говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээлээ туурвиж, соён гэгээрүүлж явсан Хамрын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын газрын орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусах тул ийн дахин 30 жилээр сунгаж хамгаалалтад авахаар болсон байна. Энэ бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дабл ью Эс Жи Эл” ХХК өнгөрсөн нэгдүгээр сард нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байсныг үйл ажиллагааг нь зогсоосон юм. “Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй төдийгүй орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваагүй байжээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...