Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн тогтоолын төслийг 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүн асуулт асууж хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үдийн цай хөтөлбөрийг өргөжүүлж үдийн хоол хөтөлбөр болгох гэж байгаа гэж ойлгож байна. Нэг талаасаа сайн. Янз бүрийн амьдралтай боломжтой бололцоотой тэр тусмаа улсын сургуульд явдаг хүүхдүүдийн хувьд өдөрт нэг удаа шим тэжээлтэй хоол идэх нь зөв. Гэхдээ үүнд хэд хэдэн асуудал бий. Үдийн цай хөтөлбөр өөрөө их асуудал дагуулдаг. Чанаргүй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлээд өгдөг. Тэгээд төсөв нь хүрэхгүй байна гэдэг. Үдийн хоол хөтөлбөртөө хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ. Өөрөөр хэлбэл нэг хүүхдийн хоолны зардал хэд вэ. Хоолны зардалд нь ямар бүтээгдэхүүнүүд орно гэж тооцож байгаа вэ. Түүнчлэн Улсын хамгийн чанартай гэгддэг сургуулиудад хоолны хордлого гардаг. Тухайлбал, Эрдэнэтэд байрлах Турк сургуулийн асуудал бий. Сургуулиудын хүнсний аюулгүй байдлыг хэн хянах вэ. Хоолонд орох хүнсний бүтээгдэхүүнийг хаана хадгалах, хэн хянах вэ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Анхны хэлэлцүүлэг байнгын хороонд дээр явж байхад эдгээр нь хамгийн их яригдсан асуудал нь эрүүл ахуйтай холбоотой асуудал юм. Өнөөдөр хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг. Одоо үүнээс 300 нь түрээсэндээ зарцуулагддаг. ЕБС-ын хнүүхдүүдийн үдийн цайнд оногдож байгаа мөнгө нь 200-300 төгрөгнд эргэлдээд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мэргэжлийн хүмүүс сүүлийн 10 жил судалгаа хийж байна. 2018 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуйтай холбоотойгоор бүх анги танхимуудад шалгалт хийсэн. Тус шалгалтаар 50 гаруй хувь нь дотоод хяналтгүй, эрүүл бус гал тогоотой, ханган нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалт муу байна гэсэн дүн гарсан. Иймд тус хуулиар эдгээр алдааг засах зорилготой. Түүнчлэн тухайн 600 төгрөг бүтнээрээ хүүхдийн хоолонд зарцуулагддаг байвал бололцоотой гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Сарангэрэл:
Сүүлийн үед ЕБС-иудад хоолны хордлого их гарч байна. Хамгийн сүүлд “Singapore school of Mongolia” сургуульд нийтийг хамарсан маш том халдвар гарсан. Цусан суулга өвчний нян ажилчид, сурагчдын 80 хувьд илэрсэн. (Дахин үг хэлэхдээ 80 хувь биш 80 хүнд илэрсэн хэмээн залруулав) Сургуулиудын хоолны газрын хяналтыг МХЕГ, НМХГ хийдэг. Гэтэл энэ олон удаагийн хоолны хордлого гарч байхад мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байна. Л.Эрдэнэчулуун дарга хааяа гарч ирж сүртэй мэдэгдэл л хийж байна. Энэ олон удаагийн хордлого гарч байхад урьдчилан сэргийлэх, таниулах ажил хангалтгүй байснаас эрүүл мэндийн байгууллагад хүн хүч, хөрөнгө санхүүгийн хүндрэл учруулж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин: Үдийн цайг үдийн хоол болгохыг дэмжиж байна. Гэвч буруу зохион байгуулснаас болоод хэл ам хийж байна. Би анх энэ ажлыг эхлүүлж байсан. Тухайн үед улсын төсөвт мөнгө суугаагүйгээс Мобиком корпорациас 300 сая төгрөг авч эхлүүлж байсан юм. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж чадах уу, улсын төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа үед амьдрал дээр бэлтгэл хангагдаж чадах уу.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бүх сургуульд хоол зүйч гэж орон тоо байх уу. Ажиллах бол 800 гаруй хүн нэмэгдэх үү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 652 хоол зүйч шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хөтөлбөрийн зохион байгуулалтын асуудал сул гэдэг нь мөн үнэн. Яагаад гэвэл сургуулийн удирдлагуудын бизнес болчихдог. Мөн түрээсэнд 600 төгрөгийн тал төлбөр нь орчихдог. Зохион байгуулалтыг эрс шинэчлэх шаардлагатай. Үдийн цай бол бизнес биш гэдгийг ойлгуулах нь чухал.
УИХ-ын гишүүн М.Дэлгэрсайхан: Багш нарт ч мөн адил үдийн хоолноос өгдөг байх хэрэгтэй болов уу. Үдийн цайны 600 төгрөг гэж одоо юу вэ. Энэ мөнгөөр юу хийх юм бэ. Үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд БСШУСЯ анхааралд хандуулдаг уу. Хүүхдийн жин, өсөлт энэ бүгдэд хийсэн талаар судалгаа байна уу. Үдийн хоол өгөх гэж байгаа юм бол өгсөн шиг өгмөөр байна. Мөнгө төгрөг нь хамгийн чухал. Хэдэн төгрөгийг чинь сургууль өөрөө туслах ААН-тэй байж хоолны чанар нь гайгүй болох юм болов уу гэж би ойлгосон. Гэтэл гаднаас авна, ЖДҮ-чид зөндөө бий л гэх юм. Үүнийг ойлгож байна.
УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил: Мөнгөний асуудал чухал ч эхний ээлжинд бид 600 төгрөгийг бүтэн хоолонд зарцуулдаг байх хэрэгтэй байна. Дийлэнх нь өөр зүйлд зарцуулж байгаа юм. Мөнгөн дүнг шууд тусгах боломжгүй. Жил бүр үнийн дүнг нэмж, цаашлаад наснаас хамаарч өөр ч байх хэрэгтэй гэж үзэж байна. Дээрээс нь багш нарыг үдийн хоолонд оруулдаг болох талаар ч ярьж байна.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
