“Улаанбаатар марафон-2019” цом Баянзүрх дүүрэгт аялж байна

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг ‘’Улаанбаатар марафон’’ олон улсын гүйлтийн тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдах юм.  Дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Улаанбаатар-Марафон-2019” цомыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, 28 хороогоор нэг сарын хугацаатай аялуулах бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар ирсэн байна.  Дашрамд дурдахад, тус гүйлтийн тэмцээн ирэх тавдугаар сарын 18-нд зохион байгуулагдах бөгөөд дүүргийн хэмжээнд  “УЛААНБААТАР МАРАФОН-2019” цомыг 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дүүргүүдээр аялуулах аж. 

+ There are no comments

Add yours