Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийж байна.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Би та бүхэнд 2017 оны 10 дугаар сарыг эргэн санаач гэж хүсье. Тухайн үед Хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн эрхийн талаар илтгэлүүдээ гуравдугаар сарын 30-ны дотор УИХ-д мэдүүлсэн боловч УИХ үүнийг хэлэлцээгүй. Үүний дараагаар хүүхдийн төлбөрийн асуудлаас болоод нийгмийн сүлжээнд шуугиан үүсэхэд манай илтгэл үнэн болж таарсан. Үүнээс хойш хүүхдийн эрхийн асуудал ямар амжилтанд хүрсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн санаачилж, Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлэн Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн.
Манай комисс УИХ-д нийтдээ 17 илтгэл бичсэн. Үүний 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон. УЕПГ-ын дэргэд байсан энэ албыг үнэхээр шударга ажиллаж байсан.
2014 онд Монгол Улс эрүүдэн шүүх, хүний нэр төрд халдахын эсрэг конвенцэд нэгдэн орсон. 5 жил болсон ч энэ конвенцийг хэрэгжүүлээгүй.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны 7-р сараас эхлээд л эргэлт оруулахгүй байна гэх мэт гомдол ирсэн. Маш нууцын зэрэглэлтэй учир тухайн үед нь гаргаж тавьж болохгүй байлаа. Эрүүдэн шүүх гэдэг бол гэмт хэрэг. Бид энэ хэргийг шалгахтай холбоотой гарсан зөрчлүүдийн талаар холбогдох байгууллагад нь албан бичиг хүргүүлдэг.
2012 оноос эхлэн нийслэлийн 9 дүүрэг, 12 аймгийн төвд шүүх өрөөг мэдүүлэг авах өрөөг дуу, дүрсний камертай болгосон. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн оруулах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж заасан. Харамсалтай нь энэ шаардлага орон нутагт хэрэгжихгүй байна. Тэнд эрүүдэн шүүх ажиллагаа явагдаж байна гэсэн үг” гэлээ.
ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг: Бид хөдөө орон нутагт шалгалтаар явж байхдаа мэдүүлэг авах үед хөлийг дөнгөлөх, гарыг гавлах сандал байсныг илрүүлсэн. Тухайн үед Х.Тэмүүжин сайдад эрүүдэн шүүх сандлыг хэрэглэхгүй байх, энэ сандлыг хэрэглэвэл Олон улсын конвенц зөрчиж байгаа тухай албан бичиг илгээсэн. Ингэснээр хөдөө орон нутагт тараасан бүх сандлууд татагдсан” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...