АТГ өнгөрсөн долоо хоногт 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.
Үүн дотор өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан долоон сая төгрөгийн трактор авсан гэх байгууллагын дарга А, өөрийнхөө нэр дээр байдаг хоёр автомашиныг үеэл рүүгээ шилжүүлж улмаар тэндээс ТӨҮГ-таа тендергүйгээр авсан гэх гүйцэтгэх захирал С, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд төрийн байгууллагын даргаар ажилладаг нэг нөхрийн үүсгэн байгуулсан хувийн компани руу шууд худалдан авалтын гэрээ байгуулж 170 сая төгрөг шилжүүлсэн гэх орлогч дарга Г нарт холбогдох хэргүүд байгаа аж.
Түүнээс гадна дүүргийн харьяа болон харьяаллын бус насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж эцэг, эхчүүдээс 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн хахууль авсан гэх цэцэрлэгийн эрхлэгч А, төрийн өмчит компанид зарлагдсан тендерийг хууль бусаар явуулж бусдад давуу байдал олгосон гэх дэд захирал Э, байгууллагын сул орон тоон дээр төрсөн охиноо гэрээт ажилтнаар авч ажиллуулахдаа гурван жилийн турш сар бүр илүү цалин хөлс олгосон гэх нягтлан бодогч Б зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ
Б.Баатар
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...