Казакстан улсын нэрийг барьж Монгол улсын нутаг дэвсгэрт пирамид тогтолцоотой Жи-Тайм гэх нэртэй сүлжээг дэлгэрүүлж, улмаар 11739 хүнийг хохирогч болгосон. Уг сүлжээний бизнес нэрэн дор залилангийн гэмт хэрэг үйлдсэн Ж.Марат нь мөрдөн байцаалтын явцад хил гаран оргон зайлсан байдаг.
Одоогийн байдлаар түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас олон улсын Интерполын сүлжээгээр эрэн сурважлах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ж.Марат нь эхнэрийнхээ хамтаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн Эдийн засагтай тэмцэх албаны мөрдөгчид баривчлан саатуулсан байдаг. Учир нь Монгол улсын нутаг дэвсгэрт сүлжээний бизнес эрхэлж олон мянган иргэнийг элсүүлж, мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнд болон түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч эхнэр нь хилээр гарсан тул шалгаж чадаагүй байдаг.
Ж.Маратын хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сард дуусч, улмаар яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлэхээр болсон байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байв. Гэтэл шүүхээс түүнийг батлан даалтад гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй орнуудтай харилцан мэдээлэл солилцож ажиллаж байна гэв. Ж.Марат нь монгол улсад хэрэгжүүлсэн сүлжээний бизнес гэх нэртэй залилан мэхлэх аргаар 11734 иргэнээс 26 тэрбум төгрөг авчээ.
Цагдаагийн байгууллагаас Жи-Тайм сүлжээний 6,9 сая төгрөг, 400 сая төгрөгийн өртөгтэй автомашин, гурван тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг битүүмжлээд байгаа аж.
Гэхдээ эл битүүмжилсэн хөрөнгө нь хохирсон иргэдийн хохирлын хэмжээний ердөө 30%-тай тэмцэх хэмжээний хөрөнгө юм. Битүүмжилсэн дээрх хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар, дүүрэг дэх шүүх болон Улсын дээд шүүхэд саналаа хүргүүлээд ажиллаж байна хэмээн мэдээлсэн.
Мөрдөн байцаах албанаас мэдээлснээр гэмт хэргийн сэжигтэн оргон зайлсан, шүүхээр түүнийг эцэслэн гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэрхэн, яаж хохирол нөхөн төлүүлэх вэ гэдэг дээр хүндрэл үүсээд байгаа гэв. Харин өнөөдрийг хүртэл Ж.Марат ор сураггүй хэвээр байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
