Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв. Тус алба нь өнгөрсөн онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн. Үүнээс арван гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Нийт гомдол, мэдээллийн 99.8 хувийг гомдол мэдүүлсэн хугацаанд шийдвэрлэж, 9448 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус албанаас олны анхааралд буй хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд, улсын ерөнхий прокурорын А67 тоот тушаалаар шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй 63 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, гурван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Эдгээр гомдол мэдээлэлд 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан бөгөөд албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна.
Мөн талийгаач шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна гэв.
Түүнээс гадна сүүлийн жилүүдэд сүлжээний гэмт хэрэг нэмэгджээ. Үүний хамгийн том гэмт хэрэг болох “Жи тайм” сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ. Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн Ж.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болжээ. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилжээ. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь мөнгөө аваагүй” гэжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
