Иргэд олноор цуглардаг зах худалдааны төвүүдэд хулгайн гэмт хэрэг ихээр гардаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Хархорин худалдааны төвд нүүр царай таньдаг телекамерыг байршуулан ажиллаж байгаа аж.

Тус худалдааны төвд телекамер байршуулснаар гэмт хэргийн зөрчил буурна гэж албаныхан үзэж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилготой тус телекамерын систем нь 15 сая төгрөгийн үнэ өртөгтэй гэв.

С.Саранзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийт 911.5 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгожээ
Next post Айлын хаваржаанаас 1930-аад оны үеийн гар гранат олджээ