Баярын өдрөөр 140 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бүртгэгдэв

Өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.

Ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт таван хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, энэ сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч долоон настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн. Хан-Уул дүүргийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан хоёр, гурав, зургаан настай гурван хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байгаа аж.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгджээ.

+ There are no comments

Add yours