2019.02.18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 943 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд байх бөгөөд хүүхдүүд насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөх нь их байна. Эдгээр өдрүүдэд нийслэлд болон орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй нөхцөл байдал хэвийн байв.
Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 9 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн урд замд H.Elentra маркийн автомашины жолооч нь явган зорчигч 21, 23 настай 2 хүнийг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон,
СХД-ийн нутаг 67-р сургуулийн баруун замд H.Aero city маркийн автобусны жолооч нь явган зорчигч 66 настай Д-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүдийг шалгаж байна.
Мөн хяналт шалгалтын үеэр СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад гэмтсэн хүний тоо 56 хувиар, гэмтсэн хүүхэд 50 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 35 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 29 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Б.Баатар
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
