Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Чой Жун Хён, Төвийн дарга Жан Син Жүн, Хэлтсийн дарга Ким Кан Хи болон тус нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Хён болон албаны бусад хүмүүс оролцов.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг, БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэг хамтран дүүргийн хэмжээнд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх төслийг 2017 оноос эхлүүлсэн. Иймд тус уулзалтаар төслийн үйл явцын талаар, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцууд болон төслийн үр дүнгийн талаар санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд төслийн явуулын үзлэг дүүргийн хэмжээнд нийт 15.548 хүнийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулснаас халдвартай сүрьеэгийн 116 тохиолдлыг оношлон эмчилгээний хяналтад оруулжээ. Түүнчлэн энэ онд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...