Сар шинийн баярын өдрүүдэд цахилгаан менингитийн хоёр тохиолдож бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Менингококкын халдварт өвчнийг ард түмэн цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгосон байдаг.
Сар шинийн баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд цахилгаан менингит өвчний хоёр тохиолдол гарлаа. Нэг нь Увс аймгийн төвд, нөгөө нь нийслэлийн Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн. Өвчний шинж тэмдэг илэрх үед эцэг эхчүүд болон эмнэлгийн байгууллага хурдан арга хэмжээ авсны үр дүнд хоёр хүүхдийн биеийн харьцангуй сайжирч байна.
Гэхдээ шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг” хэмээн ярилаа.
“Менингококкын халдвар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг”
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм.
Менингококкын халдвар нь арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна.
Neisseria meningitids гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Нян үүсгэгч нь хүний хамар, залгиурт байршиж, агаар дуслын замаар дамждаг байна.
Илрэх шинж тэмдгүүд:
- Гэнэт өндөр халуурах
- Цочромтгой болох /хурц гэрэл, дуу чимээ зэрэгт/
- Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох, гэдэс нь өвдөх /1-2 удаа шингэн суулгах/
- Толгой өвдөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Хүзүү хөших, ухана санаа самуурах
- Бүх биеэр тууралт гарна /Ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно/
Богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай өвчин тул шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг Эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЭМЯ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...