БНХАУ-ын ӨМӨЗО-ы цагдаа нар Улаанцав хотод ажилладаг байсан хар тамхины үйлдвэрийг илрүүлэн устгаж, ажиллуулж байсан гэмт бүлэглэлийн 18 гишүүнийг баривчилжээ. “Синьхуа” агентлаг энэ талаар мэдээллээ.
Цагдаа нар энэ сарын эхээр хар тамхинд мансуурсан этгээдийг баривчилсан нь хар тамхины мафийн мөрөөр орох сэжүүр болж өгчээ. Гүйцэтгэх ажиллагааны явцад цагдаа нар 12.88 кг метамфетамин хурааж авсан байна. Хар тамхины үйлдвэрлэлийн барилгын суурийн давхарт ажиллуулдаг байсан аж. Гэмт бүлэглэл мөн хөрш Хэбэй мужид үйл ажиллагаа явуулдаг нь мөрдлөгийн явцад тогтоогдсон бөгөөд тус мужийн цагдаагийн газартай хамтарсны дүнд гэмт бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь баривчилж чаджээ.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
