Сүүлийн өдрүүдэд хулгайн гэмт хэргийн гаралт ихэссэн талаар албаныхан мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд хүн ихээр цуглардаг томоохон худалдааны зах, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн анхаарлыг сарниулж хулгайн гэмт хэрэг үйлддэг насанд хүрээгүй бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид олж илрүүлэн тэдний үйлдсэн 20 гаруй хулгайн үйлдлийг шалгаж байгаа аж. Дээрх гэмт этгээдүүд иргэдийн халаасыг ухаж гар утас болон эд зүйлийг нь хулгайлахаас гадна, лангуу түрүүслэгч нарын барааг хулгайлан зарж борлуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн олон нийтийн газарт өөрийн эд зүйл болон их хэмжээний мөнгийг бусдад харуулахгүй байх, анхаарал болгоомжтой үйлчлүүлэх, бусдаас хуурамч бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...