Ардчилсан намын Удирдлагын зөвлөл УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ тарах улс төрийн шийдвэр гаргаcан. Энэ шийдвэрийг УИХ дахь намын бүлэг нь дэмжиж ажиллахаа өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг танилцуулж, гишүүдийн гарын үсэгтэй самбарыг чуулганы үүдэнд байршууллаа.

Тус тогтоолын төсөлд одоогоор АН-ын долоон гишүүн гарын үсэг зуржээ. Уг самбарыг гишүүдийн гуравны хоёр нь бүрдтэл байршуулах аж.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа. Энэхүү үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
