Ирэх онд Япон улс Монголоос ажиллах хүч авна

Гадаад харилцааны  яам ирэх жил Монгол иргэдийг Япон улсад хуулийн дагуу ажиллах боломжтой болсныг мэдээллээ. Японы парламентаар батлагдсан ирэх оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар гадаадаас ажилчин авах есөн орны нэрийг зарласан байна. Үүнд,  БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн зэрэг орны нэр заан тусгасны дотор Монгол Улс багтжээ. Эдгээр есөн оронтой ирэх оны гуравдугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулах юм.

+ There are no comments

Add yours