Сая гудамжинд машин тэвэрсэн хүүтэй таарлаа. Хүү анхаарал татахаас аа илүү машин нь илүү татсан нь нуух юун. Учир нь цэрэгт байхад “ачигддаг” оросын домогт “аавын цээж – 66” нүдэнд тусаж дурсамж сэргээсэн юм.
Хамгийн гайхамшигтай нь энэ хүүгийн “аавын цээж – 66” түүний бүтээл байлаа. Бүх зүйлийг өөрөө хийсэн. Хөдлөөд явах битгий хэл 4х4 – дугуй маажна, гэрэл асаж, дохио ажиллана. Товчхондоо бол шууд л Газ-66 жижигрүүлсэн хувилбар. Ёстой гайхалтай.
Ганцхан л юм бодогдлоо – Монголын мань ИРЭЭДҮЙ АЙСУЙ. Гагцхүү энэ ирээдүйгээ утаанд хордуулж, улс төрчдийн умхиагүй хорноос хол байлгахсан даа. Хонгилд оруулахгүй өсгөхсөн дөө.
Эрдэнэбат хүүдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Та нар шиг бүтээлч инженер сэтгэлгээтэй хүүхдүүд Монголоо авч явна… ???
Жич: хүүг дэмжээд, загварыг нь худалдан авах эсвэл зүгээр л ивээн тэтгэхийг хүсвэл холбогдоорой.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...