Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг банкнуудад байршуулж, хүүгийн зөрүүгээр нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг бууруулжээ. Нийт төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү оны эхний 10 сарын байдлаар 17.6 хувь байгаа гэж Монголбанк мэдээлсэн. Тэтгэврийн зээлийн хүү үүнээс 5 пунктээр бага буюу 12 хувь болоод байгаа гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ.
Энэ онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 548 тэрбум төгрөгийг арилжааны 8 банкинд байршуулжээ. Ингэснээр энэ оны I сараас эхлэн тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болж буурсан байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 гаруй мянган иргэн байгаагийн 244 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээлд нэг жилийн хугацаанд 31 мянган тэтгэвэр авагч хамрагдаж, 48 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэхдээ ирэх онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тус бүр 0.5 пункт буюу нийт нэг пунктээр нэмэх хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ.
Цаашид тэтгэвэр авах жил уртсаж, тэтгэвэр авагчдын тоо өсөж байгаатай холбоотой сангийн менежментийг зөв, эрсдэлгүй хийх шаардлагатай гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээлсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий хуулийг шинэчилж 2019 оны хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байгаа юм байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...