Ажлаа хийдэггүй төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван долоо хоногийн турш буюу таван удаа ирц бүрдэхгүй цуцлагдаад байлаа. Энэ байдал өнөөдөр ч мөн давтагдаж чуулганы хуралдаан цуцлагдлаа.

Хурал даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Нэр бүхий 32 гишүүн чуулганы танхимдаа орж ирэхгүй байгаагаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд хийхээр төлөвлөж байсан үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хойшилж байна. Үүссэн нөхцөл байдалд санаа зовсон Ерөнхийлөгч маань ҮАБЗ-ийн даргын хувьд мэдээлэл хийх гэж байлаа. Гэтэл санаатайгаар ирц бүрдүүлэхгүй энэ асуудлыг хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга хариуцлага УИХ-ын чуулганы танхимаас эхлэх ёстой. Мэдээлэл хийхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгчөөсөө чуулганы танхимд хүрэлцэн ирсэн 36 гишүүнийхээ нэрийн өмнөөс уучлал хүсч байна. Мөн Монголын ард түмнээсээ уучлал хүсч байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг хэлэлцэж цалинг нь хасах хэрэгтэй Хуулиар цалинг нь л хасах зохицуулалттай. Жирийн төрийн албан хаагчид ажлаасаа хэдхэн минут хоцроход л цалингаасаа хасуулдаг. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй гишүүдийн цалинг хасах захирамж гаргах нь зөв. Чуулганы ирц бүрдэхийг цаг 34 минут хүлээлээ. Тиймээс өнөөдрийн чуулганыг өндөрлүүлэхээс өөр аргагүй болоо” гэв.

+ There are no comments

Add yours