Эрүүл мэндийн яамнаас гурван сая иргэний өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж буй тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг мэдээлэлд 2012 оноос хойш Хятадын талын хөрөнгө оруулалттайгаар хийгдэж буй эрүүл мэндийн салбарыг цахим болгох шинэчлэлийн ажлын алдаа дутагдал, засч залруулах ёстой зүйлсийн талаар дурджээ.
Мөн уг төслийн дагуу улсын хэмжээнд нийт 48 эмнэлгийн иргэдэд үзлэг үйлчилгээ үзүүлсэн бүх мэдээ мэдээллийг хэдхэн минутын дотор гаднаас нь сүлжээнд халдаж хүссэн иргэдийнхээ мэдээ мэдээллийг регистрийн дугаар, нэрээр нь гарган ирж харж болохыг мэдээлсэн байна. “Тус программ, дата бааз нь хамгийн өндөр нууцлалтай байх ёстой ч нөүтбүүк ашиглаад жирийн нэг програмист ямар ч хараа хяналтгүй байдлаар ханддаг гэдгийг илчилж байгаа юм” гэжээ.
Энэхүү мэдээлэлд ЭМЯ-ны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг “Иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн сан алдагдахгүй, хэн ч халдаж чадахгүй. Ямар нэгэн байдлаар мэдээлэл алдагдсан зүйл байхгүй. Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч байна.” гэсэн байна.
Мөн “Эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж байна” гэсэн мэдээлэлд Эрүүл мэндийн яамны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, “ЭМЯ 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна. Уг гарсан мэдээлэл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төсөлтэй холбоотойгоор бичигдсэн байна. Уг “Цахим эрүүл мэнд” төсөл нь Техник хангамж болон програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэтийн ажил одоо үргэлжлээд, дуусах шатандаа явж байна.
Монгол улсын засгийн газар хүн амын эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэндийн нууц, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын асуудлыг онцгой анхаарч, эрүүл мэндийн яамны бүтцэд Цахим эрүүл мэндийн хэлтсийг 2018 оноос бий болгон ажилласан. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон, цаашид хэрэгжих системүүдийг үе шаттайгаар нэгдсэн системд холбох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг энэ онд эхлүүлээд байна. Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй болно” гэжээ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...