УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “ЖДҮХС-тай холбоотой гишүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг оллоо. Энэ хүн өөрөө ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг байжээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ухнаагийн Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын нэрээр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр 1 тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг ЖДҮХС-гаас авсан байна. Энэ хэдийгээр нотлоход хэцүү ч шударга ёсыг хүссэн тухайн үед зээл авах гэж хөөцөлдөж байсан, чуулганаар өөрийгөө шударга хэмээн зарласанд эгдүүцсэн нэгэн эмэгтэй энэ материалыг өгсөн” гэлээ.
Мөн тэрээр “Бид ЖДҮ-чин Ерөнхий сайд, намын даргатай боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХОМ-тээ 1.7 тэрбум төгрөгийн хадгаламж, 2 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, хэдэн зуун саяар үнэлэгдэх машин, “Горхи Тэрэлж” тусгай хамгаалалтын газар байгаа өндөр зэрэглэлийн амралтын газартай гэж мэдүүлжээ. Амьдралдаа огт бизнес эрхэлж үзээгүй хүн яаж ийм эд хөрөнгийг олж авснаа тайлбарлах цаг нь болжээ. Тиймээс У.Хүрэлсүхийг Засгийн газрын тухай хуулийг үндэслэж 48 цагийн дотор өөрөө огцрохыг шаардаж байна. Хэрвээ тэгэхгүй бол Ерөнхий сайдыг огцруулахаар дахин гарын үсэг цуглуулах болно.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлаа хиймээр байна. Эрх мэдэлтнүүдийн өмнө хоёр нүүр гаргаж хэрхэвч болохгүй. Энэ мэдээллийг хийснийхээ дараа надруу нэлээн их дайралт ирэх байх” гэв.
-Ерөнхий сайд дүүгийнхээ нэрээр ЖДҮХС-гаас зээл авсан мэдээллийг хэзээ мэдсэн бэ?
-Энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн эхээр олж авсан. Би өнгөрсөн долоо хоногт мэдээллээ хийх гэсэн ч Ерөнхий сайд Япон улс руу айлчлах гэж байсан учраас нэр төрд нь сэв суулгаад яах вэ гээд орхисон. Цаг үе нь өнөөдөр байж таарлаа.
-Намын Бага хурал маргааш болохтой холбогдуулан та энэ мэдээллийг хийж байна уу. Яагаад гэхээр Бага хурлаар 10 орчим хүнийг намаас хөөнө гэсэн мэдээлэл байна. Үүн дотор таны нэр байгаа гэсэн..?
–Хөөх шийдвэртэй холбоотой мэдээлэл хийж байгаа юм биш. Угаасаа хөөх шийдвэр нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-д хавьцаа гарсан. Баталгаажуулаагүй л болохоос. Хөөвөл хөөнө л биз. Намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж баталгаажуулах сураг байна лээ. Би маргааш намын Бага хурал дээр очно. Асуудлаа ч тавина. Хэн ч ЖДҮ-чийн Ерөнхий сайд, намын даргатай байхыг хүсэхгүй шүү дээ.
More Stories
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй, өөрсдөө юу хийх нь тодорхойгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар Даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа....
Нийслэл хот хагас коксон түлшний 27 мянга гаруй тонн нөөцтэй байна
"Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр...
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад...
