УИХ-ын даргыг огцруулах бичигт нийт 38 гишүүн гарын үсэг зураад байна. Эдгээр гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөгдөх хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн билээ. Үүнээс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа гурван долоо хоногийн хугацаанд гацаанд ороод байгаа.
Тиймээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан байна.
Тэрбээр хүсэлтдээ “УИХ-ын нэр бүхий 38 гишүүн буюу нийт гишүүдийн 50 хувиас дээш хувь нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг тодорхой үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа УИХ-ын даргад хүргүүлээд байна. УИХ-ын гишүүдийн олонх нь чуулганы хуралдаанд суух боломжгүй болсноор УИХ-ын хэвийн үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн даруй хуралдуулж зохих арга хэмжээ авна уу” ГЭЖЭЭ.

One thought on “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
bi ene zaluud durgui bolsoon bussinesuudiig demjdgui zaluu bna leee