Самсунг компанийн Малайз дахь салбарын вэб хуудсанд Galaxy A8 Star шинэ гар утсыг сурталчлахдаа энэхүү утасны камерны хөрөг зураг авах чадварыг онцлон харуулсан байна.
Жишээ болгон нэгэн бүсгүйн хөргийг дээрх бүтээгдэхүүний камераар авсан зураг гэж үзүүлжээ. Гэтэл энэ зураг нь гар утасны камераар аваагүй, харин мэргэжлийн DSLR камераар авсан зураг болох нь саяхан илэрсэн байна.
Сербийн гэрэл зурагчин, зохиолч Дунья Жужич өөрийнхөө хөргийг мэргэжлийн камераар авсан нь энэ ажээ. Тэр гэрэл зураг борлуулдаг EyeEm сайтаар өөрийнх нь зургийг хэн нэгэн худалдаж авч байгаа тухай мэдээлэл хүлээж авсан байна. Сониуч зан нь хөдөлсөн Жужич хэн зургийг нь авсныг хайж үзэхэд Самсунгийн сайтын бүтээгдэхүүний хуудсан дээрээс олдсон гэнэ.
Тэрээр энэ тухай DIYphotography сайтын блог хуудсандаа мэдээлжээ. Хэдийгээр зургийг нь хууль ёсоор худалдаж авсан боловч гар утасны камераар буулгасан зураг гэж худал мэдээлсэн, ингэхдээ зургийг нь фотошопоор багагүй засаж өөрчилснийг тэр шүүмжлэн бичсэн байна.
Тухайлбал зурагны арын дэвсгэрийг бүхэлд нь сольж, үсний өнгийг нь өөрчилж, нүүрэнд нь нэлээд засвар оруулсныг илрүүлжээ.
Самсунгийн Бразил дахь салбар өнгөрсөн наймдугаар сард ийм үйлдэл гаргаж байсныг Жужич шүүмжлэн бичсэн байна. Тухайн үед Хятадын Хуавэй мөн адил арга хэрэглэсэн нь илэрч байжээ.
Гар утасны камерны хүчин чадал жил ирэх бүр нэмэгдэн сайжирч байгаа. Гэхдээ DSLR төрлийн буюу мэргэжлийн камерны түвшинд хүрэх болоогүй байгаа юм. Тиймээс гар утас үйлдвэрлэгчид камерны чадлаа хэтрүүлж сурталчлахдаа ийм арга мэр сэр хэрэглэдэг болоод байгаа гэнэ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...